Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй уулзана

dsc_1195

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдийн санал бодлыг сонсож, харилцан уялдаатай ажиллах зорилгоор уулзалт зохион байгуулахаар болжээ. Тэрээр энэ сарын 07-ны өдөр иргэний нисэх болон төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзах юм байна.

Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарын төлөөллүүдтэй харилцан санал солилцох аж.

Энэхүү уулзалт нь зам, тээврийн салбарт тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг салбарын бодлого, зорилттой харилцан уялдуулж ажиллах ач холбогдолтой юм. Мөн тэрээр  авто тээвэр болон авто замын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөөд байгаа аж.

ЗТХЯ

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …