Шашныхан баячуудад ядарсан иргэддээ “туслах сэтгэхүйг” суулгах хэрэгтэй

Баян ядуугийн ялгаа улам л ихсэж байна. Хүн болгон л баян болохыг, эрүүл байхыг, таатай орчинд амьдрахыг хүсч мөрөөддөг. Гэхдээ хэн ч хэний өмнөөс амьдарч өгөөгүй болохоор “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн өөрсдийн чадамжаараа амьдарч байгаа хэрэг. Оюуны чадвар, эрдэм мэдлэг, эцэг эхийн сургааль, өв хөрөнгө гээд янз бүрийн хүний тохиолдол байгаа.

images-1

Харин нийгмийг хамарсан буруу зүрүү үйлийн эзэд хагартлаа баяжаад ард түмэн ядуураад л байна. Үүний тод жишээ архины үйлдвэрийн эзэд. Харин үүнийхээ төлөө иргэний сайн сайхан үйлийн төлөө, ядарч тулгамдсан нэг ч болов иргэнд хагартлаа баяжигсад буяны гараа сунгахгүй юм. Тийм сэтгэхүй ч  алга шиг. Дэлхийн тэргүүн баячууд улс орондоо хүүхдийн төлөө байгууллага, сүм хийдүүд, өнчин ядуусыг асрах газар гэх мэт байнга хандив өгдөг бөгөөд Христийн сургаальд “хандив танд сэтгэлийн эрх чөлөө, амар амгалан, өөрийгөө мэдрэх бүрэн боломжийг өгнө” гэсэн байдаг аж. Тиймээс өөрөө мөнгөн дүн хангалттай гэсэн үедээ өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдрэх гэж хандив өргөдөг байна.

images

Сургааль нь буян үйлдүүлж байдаг гэхүүдээ. Тэд үр хүүхэддээ өвлүүлэхийн тухайд бараг л хадгалдаггүй бөгөөд энэ нь хүүхдийн ирээдүйд бэлэнчлэх сэтгэлгээг суулган, тэмцэх, тэсэх чадваргүй болгоно гэж үздэгтэй холбоотой. Харин манай улс төрчид, хувийн бизнестэй хүмүүс бараг л хандив өргөдөггүй. Улс төрчидийн мөнгө дандаа хэн нэгнийгээ шантаачилсан, барьцаалсан, залилан хийсэн эх үүсвэртэй байдаг нь нууц биш. Төрийн албанд 400 000- 1 600 000 төгрөгний цалинтай болох гэж хувийн бизнесээ ах дүүсийнхээ нэр дээр шилжүүлэн зүтгэдэг гэж бодож байна уу. Хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хэн боловч төрийн эрх бүхий албанд томилогдохоороо яагаад дуугаа хураадаг вэ. Төрийн алба залуусын зоригийг мохоож дуугүй амтай болгодог уу. Үгүй мөнгөний үнэр аваад ирэхээрээ хийх бүтээх сонин биш болж хэнтэй хаана хуувилдах вэ гэдэг л толгойд эргэлдэж эхэлдэг байх. Ийнхүү төрөөс төрсөн баячууд нь харин ядарсан, тулгамдсан, туйлдсан иргэддээ тусламжийн гараа сунгаж байгаач.

download

Тэгвэл буруу гаргасан шийдвэрийг тань иргэд мэдэхгүй ч таны тусласан нэг өрхийн, нэг хүний үйлийг магтан ярих болно шүү дээ. Үүнийг хэн эхлүүлж хэн хийхийг нь шашны байгууллагууд зааж зөвлөөсэй. Христийн шашин шиг зөв амьдралын эх нь өглөг гээд хэлээд өгчихдөг болоосой. Манай шашныхан өөрсдөө өргөл барьж нэхэж, төвд хэл дээр ном уншиж байхаар хүнд хүн байхын тухай бодитойхон ганцхан лекц ч орсон түүхгүй. Тэгэхээр ядарсан иргэдэд филисофи уншиж байхаар баяжсан иргэдэд өглөг, өр төлөөсний тухай уриалга гаргаж, аян эхлүүлээсэй. Шашны сүм хийдүүд мөнгөтэй ч, мөнгөгүй ч номоо уншидгаараа уншиж шашин багш, ном, бурхандаа үнэнч хэвээр л байна. Харин иргэдэд хандив өргөлийг нэг ч болов заагаад зөвлөөсэй.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …