БНПУ-ын маршал Богдан Борусевич багш, оюутнуудтай уулзжээ

4d8b571bf198c97foriginal УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их сургуулийн Слав судлалын тэнхмийн польш хэлний ангийн оюутан, багш нартай уулзлаа. Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомейцки болон МУИС-ийн гадаад хэлний тэнхмийн багш, оюутнууд оролцов.

Монгол Улсын Их сургууль 1992 оноос эхлэн польш хэлийг зааж, энэ хугацаанд польш судлалын ангийг 80 гаруй хүн төгссөн байна. Одоо энэ ангид 11 оюутан суралцаж байгаа аж.

Уулзаалтын эхэнд МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг Польшийн Сенатын маршал болон төлөөлөгчид тус сургуульд зочилсонд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр Монголын ууган сургуулиудын нэг МУИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг 16 сургуулийн нэг нь Гадаад хэлний сургууль юм. Одоогоор тус сургуульд  1400 оюутан 15 улсын хэлийг судалж байгааг хэлээд Польш Улстай олон жилийн өмнөөс хамтарч ажиллаж ирсэн уламжлалт хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэг найдаж байгаагаа иэлрхийлээд ялангуяа боловсролын салбарт түлхүү хамтарч ажиллахыг хүслээ.

Польшийн Сенатын маршал Богдан  Борусевич хэлэхдээ, би дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Хамгийн сүүлд 1997 онд ирж байсан. Улаанбаатар хотыг тэр үетэй харьцуулахад маш их өөрчлөгдөж, сайхан хот болжээ гээд Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ орон гэж боддог. Тиймээс Монгол Улстай хамтарч ажиллахад сайхан байдаг, манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжинө гэдэгт итгэлтэй байдгаа онцолж байв.

Мөн Польш Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомейцки Монголоос Польш Улсад суралцаж байгаа оюутнуудад зуны амралтын тэтгэлэг олгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, дөрвөн чиглэлийн тэтгэлэг олгох хүсэлтээ өөрийн орны боловсролын яаманд хүргүүлэхэд хоёрыг нь дэмжих боломжтой гэсэн хариу ирсэн. Гэсэн ч би энэ саналыг хүлээн аваагүй” гээд энэ асуудалд Сенатын маршал болон бусад төлөөлөгчдийг анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд сургалтын материал болон Польш Улсад анх очих гэж байгаа оюутнуудад зориулсан гарын авлагуудыг хүлээлгэн өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …