
Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зарим агентлагын дарга нарын сонгон шалгаруулалтыг Төрийн Албаны Зөвлөлөөс зохион байгуулах юм байна. Үүнд:
Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын,
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын,
Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын,
Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Энэ сонгон шалгаруулалтад орох иргэдийг 10 дугаар сарын 7-ны өдөр бүртгэнэ. Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулжээ.
| д/д | Ажлын байрны нэр | Бүртгэл хийх огноо | Сонгон шалгаруулалт явуулах огноо |
|---|---|---|---|
| Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг | |||
| 1. | Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 2. | Үндэсний хөгжлийн газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 3. | Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 4. | Татварын ерөнхий газарын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 5. | Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 6. | Гадаадын иргэн, харьяатын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 7. | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 8. | Биеийн тамир, спортын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 9. | Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| 10. | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга | 2016.10.07 | 2016.10.11 |
| Нийслэл, аймаг | |||
| 1. | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга | 2016.10.07 | 2016.10.10 |
| 2. | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.10 |
| 3. | Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга | 2016.10.07 | 2016.10.10 |
| 4 | Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.10 |
| 5 | Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга | 2016.10.07 | 2016.10.10 |
Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой.
Төрийн албаны зөвлөл ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын, Хэнтий, Төв, Дорноговь Говьсүмбэр, Увс зэрэг аймгуудын Тамгын газрын даргын, Увс аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга.сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.
Төрийн албаны зөвлөл
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл