С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

p1auc8vsv7u32ou4ubg3lo1d021

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн удирдлагатайгаа нягт хамтран ажилладаг үндсэн хуулийн байгууллага юм.  Тиймээс өнөөдөр Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж, аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

p1auc8vsv7gor14cpsi0obv1r9a5

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдаад 25 жил болж байгаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбоо нь Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах зарчмыг орон нутагт хуулийн дагуу хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Манай байгууллагын салбар хороодын захиралаар аймаг нийслэлийн хурлын дарга нар, гүйцэтгэх захиралаар нь хурлын нарийн бичгийн дарга нар ажилладаг. Сонгуулийн дараагаар байгуулагдсан шинэ бүрэлдэхүүнтэй анх удаа уулзаж байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Байгууллагын маань гол зорилго нь шинээр сонгогдсон орон нутгийн улс төрчдөд сургалт явуулах, тэднийг дадлагажуулах, өөрөө удирдах байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг тал дээр дадлага сургууль олгох журмаар үйл ажиллагаа явуулдаг.

p1auc8vsv71g4h1ah510jr1hecugp3

Энэ байгууллага бэхэжсэнээрээ орон нутгийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …