Улаанбаатарт бага зэргийн цас орно

76808_147410-702x336

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

 2016 оны аравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг,Төвийн  аймгуудын зарим газар,  говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …