Оюутнуудад дархлаажуулалтын аяны талаарх мэдээллийг өгөв

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ

“ХЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ”

    Эрүүл Мэндийн сайдын тушаалын дагуу  “Дархлаажуулалтын 10 хоногийг “ХЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” уриан дор тэмдэглэх, Улаанбурхан, томууөвчнөөс сэргийлэх ажлуудыг улс орон даяар 2016 оны аравдугаар сарын 03-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид 2016 оны 10 сарын 06 өдөр Шинэ Анагаах дээд сургууль, “Ач” анагаах ухааны их сургуулийн оюутануудтай уулзалт хийж, лекц уншив. Лекцийн үер дархлаажуулалтын ач холбогдол, хепатитын В вирүсийн эсрэг вакцин, улаанбурханы эсрэг вакцинжуулалтандаа идэвхитэй оролцох,  А аминдэмийг уулгах талаар зөвлөмжийг эцэг, эхчүүдэд мэдээлэв. Сургуулийн зүгээс оюутануудаа хепатит В вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулж, вакцинжуулах ажлын бэлтгэлийг хангаж эхлээд байна.

 

Дараах сэдвээр мэдээллийг өглөө. Үүнд:

–       Дархлаажуулалтын ач холбогдол

–       Хепатит В вирүсийн халдвар, хепатитийн В вирүсийн эсрэг вакцинд идэвхитэй оролцох

–       Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт

–       Ерөнхий сургуулийн сурагчид товлолын вакцинд хамрагдах

–       А аминдэм уулгах зэрэг талаар мэдээлэл өгөв.

Уулзалтанд нийт 150 оюутан хамрагдсан.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …