“SAMSUNG GALAXY GEAR” ухаалаг цагны хувьсгал

Өнгөрсөн долоо хоногт  Самсунг компани ” SAMSUNG GALAXY GEAR” смарт цагaa тун удахгүй нийтэд үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг цагны зураг болон үзүүлэлтийг өнгөрсөн бямба гаригт нийтэд танилцуулжээ.

Ирэх 9 сарын 4-ний өдөр Германий Берлин хотноо албан ёсоор үзүүлэх ” GALAXY GEAR” цаг дэлгэсэн тохиолдолд уртавтар нарийн дэлгэцтэй смарт утас мэт  харагдах ба  3,5 инч дэлгэц, Андройд 4,3 Желли Беан систем , GPS ,  усны хамгаалагч , 4 өдөр барих батарей зэрэгтэй байх аж.

Уян хатан дэлгэцтэй анхны  смарт утас гэгдэх уг цаг нь  гар утсаа тусдаа барьж явах бус харин бугуйн цаг болгон зүүн хэрэглэх боломжийг олгож байгаа гэдэг утгаараа хэрэглэгчдэд ихээхэн таалагдаж байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …