Хэв журмын урамшилт эргүүлээр ажиллах иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

img

Нийслэл хотын хүн амын тоо жил бүр өсч  хэт их нягтрал, ажилгүйдэл, ядуурал, иргэд  өөрийн болон бусдын  өмч хөрөнгөнд хяналт тавьдаггүй аминчхан хувиа хичээсэн үзэл бодол нь давамгайлсан, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлдэггүй зэргээс үүдэн  гэмт хэрэг зөрчлийн тоо өсч байна.

Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор батлуулсан.

Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухайн орчинд оршин суудаг идэвхтэй 2500 иргэнийг сонгон авч сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдгээр ханган ажиллуулах юм.

Нийслэлийн хэмжээнд ажиллах хэв журмын урамшилт эргүүлийн төлөөллийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Иргэний танхимд хүлээн авч уулзаж, ажиллах чиглэлийн талаар танилцууллаа.

Уулзалтын арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, М.Буяндэлгэр, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгч н.Чинзориг, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ажил хариуцсан дэд дарга, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, хэв журмын урамшилт эргүүлд ажиллах 250 гаруй  иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …