“Сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе” өдөрлөг боллоо

“Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе“ уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын Эрдмийн өргөөнд боллоо.

Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, сэтгүүлчдийг хүлээн авлаа.


DSC_0530

Тус өдөрлөгийн хүрээнд Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон байна.

DSC_0543

Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар нь ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа нь хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа нь үйлчлүүлэгчдэд таатай байдлыг үүсгэж байна.

DSC_0605

Сэтгэцийн эрүүл мэндэд архи, мансуурал болон хүүхдийн сэтгэц зан үйлийн эмгэг ихсэж байгаа нь тулгамдсан асуудлыг үүсгэж байна. Үүнийг шийдвэрлэхэд мансуурлыг илрүүлэх тестийг өөрийн лабораторийг түшиглэн хийж байгаа нь сайшаалтай байлаа. Мөн компьютер тоглоомд донтсон, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байгаа хүүхдэд сэтгэл заслын тусгайлан тохижуулсан өрөөнд насны онцлогт тохируулан хийж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан өөрөө өөртөө туслах бүлгийг нээж ажиллуулсан нь архины хамааралтай үйлчлүүлэгчдийн эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж байна.

Анхны хэвтэлтийн клиникт шинэ сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PEPS- хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үйлчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд сэтгэцийн эмгэгийн талаар боловсрол олгоход үр дүнтэй болсон байна.

Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиник, архинд донтох эмгэгийн клиник, анхны хэвтэлтийн клиник, хүүхэд өсвөр үеийн клиник нь шинэ дэвшилтэт технологийг оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээндээ хэрэглэж байгаад үйлчлүүлэгч, ард иргэд сэтгэл хангалуун байхын зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэдний талархлыг байнга хүлээн авч байна.

 

DSC_0611

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …