Угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна

p1auh5ogb0et01afgbocqrsjbs1

Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалттай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …