Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

00da09_namar_x800

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж,  хүйтэн байх боловч 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны аравдугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …