Өнөөдрөөс эхэлж 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо

nnj-600x434

Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна.

ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.

Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилэхээр төлөвлөлт хийгдлээ.

Учир нь Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээр гарчээ.

Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300м яваад шинэ тэмдэг тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм.

Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа болно. Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …