Нийслэлийн хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 100 гаруй хүүхэд хүмүүжиж байна

p1aum9mb91dcig4c42t21ovng4

Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслvvдийн удирдагч – нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр өөрийн хариуцсан салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж,  үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Өнгөрсөн баасан гарагт тэрээр  хамгийн анхаарал татсан төрөөс зайлшгүйvй анхаарал шаардлагатай зорилтот бvлгийн хvvхэд, залуус сурч амьдардаг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хvvхэд залуучуудын сургалт хvмvvжлийн тусгай цогцолборт очин ажил байдалтай нь танилцлаа.

p1aum9mb91gvj1dh1sms12vk9gi2 p1aum9mb911ob5vh1aaj18qj10tm3 p1aum9mb911puk15dl1f8mnl71ddg5 p1aum9mb915nki0ukiata41ou06

  Тус газрын хүүхдийн төв нь   Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж,  халамжлан хүмүүжүүлдэг. Одоогийн байдлаар 4-18 насны нийт 100 гаруй хүүхэд энэ төвд сурч хүмүүжиж байна.

Харин Залуучуудын төв нь  нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээ олгож хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …