НҮБ-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад УБ хот нэгдлээ

p1aume2j5fdetpe51mc91a6f9u54

НҮБ -ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад дэлхийн 3 368 хот  нэгдэн орсон байдаг юм.  Энэ уриалгад өнөөдөр  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн орлоо.

Монгол Улсын  Шадар сайд  У.Хүрэлсүх хэлэхдээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах  нь  ганц улсын, нэг хотын  асуудал биш.  Дэлхийн  хэмжээний том  асуудал болсон “ гэдгийг онцоллоо.  НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах газар чиглэлээр  Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн  АСЕМ-ын дээд хэмжээний  уулзалтын  дараа орохуйц “Гамшгийн эрсдэлийг бууруулах”  олон улсын хурлыг Монгол Улсад  зохион байгуулах  болсоныг ч тодотголоо.

p1aume2j5ftjt5cf19rps1s2l03

Жил бүрийн  10 дугаар сарын 13 -ны өдөр  НҮБ -аас  Гамшгийн эрсдэлийг  бууруулах олон улсын өдрийг  тэмдэглэнэ. Энэ онд “Мэдлэгээ түгээцгээе” уриан дор тэмдэглэж байгааг  НҮБ -ын   суурин зохицуулагч, НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Биата Транкман  хэллээ.  Монгол Улсын  3 хот  тус уриалгад нэгдэж,  таван тивийн бусад хотуудтай туршлагаа хуваалцаж,  аюулгүй  хот болох  зорилт тавьж байгааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Хотын дарга нарын хувьд “Гамшгийн эрсдэлийг бууруулахдаа” төлөвлөлтийн бодлоготойгоо нягт уялдуулж,  суурин газрын тогтвортой хөгжилд чухал  түлхэц өгдөгийг ч хэлсэн юм.

p1aume2lrv1pt31r5718d21bor1sbj5-1

НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргын   гамшгийн эрсдэлийг бууруулах  тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром  Монгол Улсын Шадар сайд  У.Хүрэлсүхийн урилгаар  Монгол  Улсад  2015 оны 05 дугаар сард ажлын  айлчлал хийх үеэрээ уг уриалгад  Улаанбаатар  хотыг нэгдэн орох  санаачилгыг  анх тавьсан байдаг.   Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар  өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт  гурван хот уг уриалгад нэгдэн орж,  НҮБ-ын   Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга,  НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч  Роберт Глассерийн гарын үсэгтэй гэрчилгээг гардан авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэлэхдээ    “Улаанбаатар хот нь НҮБ-тай олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хотын хөгжил дэвшилд  ихээхэн түлхэц үзүүлж ирсэн.  2015-2030 онд хэрэгжүүлэх  Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх шинэ санаачилгыг  хэрэгжүүлэх хотоор Улаанбаатар хотыг сонгосонд талархаж байнa“ гэлээ

Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх  Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө  гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг чухалчлан   анхаарч,   менежментийн үйл ажиллагааны  хөтөлбөрийг боловсруулах  талаар тусгасанаа  онцолсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …