Мялзан өвчний вакцинийг өнөөдөр Улсын хилээр нэвтрүүлнэ

14633067_1258845347491832_416834949880744921_n

Ховд аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг 2016 оны 10-р сарын 8 ны өглөөний 08 цагаас эхлэн өдөр тутмын бэлэн байдалд шилжүүлсэн. Харин 10-р сарын 12 ноос эхлэн вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Өнөөдөр 13 тэр бум 260,1 сая төгрөгний үнэ бүхий вакциныг Ярантын боомтоор оруулна. Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймгийн 2 сая 900 гаруй мянган малыг вакцинжуулалтанд хамруулах бөгөөд вакцинжуулалтын ажлыг сум, багт зохион байгуулах малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна. Ховд аймгийн хэмжээнд мялзан өвчний Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад 495,8 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарчээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …