Өнөөдөр: Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт болно

unuudur

НЭМХ

09.00 цагт: УНТЭ, УХТЭ, УГТЭ, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгнө. Утас: 99857870

– Сонгинохайрхан дүүрэг: “Инфинити” эмнэлэг

– Баянзүрх дүүрэг: “Солонго” эмнэлэг

– Сүхбаатар дүүрэг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

– Чингэлтэй дүүрэг: “Болор мэлмий” эмнэлэг

– Баянгол дүүрэг: “Орбит” эмнэлэг

– Хан-Уул дүүрэг: “Сайт” эмнэлэг

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

09.30 цагт: Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг Засгийн газрын XI байрны I давхрын сургалтын танхимд зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

11.00 цагт: Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид тус төвийн 3 давхрын хурлын танхимд  тэмцээнд оролцсон талаараа мэдээлэл хийнэ.

ПУМА ИМПРАЛ ЗОЧИД БУУДАЛ

11.00 цагт: О.Магнай Засгийн газрын 100 хоног тохиож буйтай холбогдуулан тус зочид буудлын хоёрдугаар давхрын зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

11.00 цагт: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана. Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь /Туул рестораны ард, Теди төвийн зүүн, Барилгачдын талбайн баруун талд 9 дүгээр цэцэрлэгийн урд/ байрладаг.  Утас: 98980404, 91912312

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлдэг “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны нээлтийн хэвлэлийн хурал болно. Орон даяар хэрэгжиж, ард түмний үгийг сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хүргэдэг тус аяныг энэ удаа нийслэлийн дүүргүүдэд хэрэгжүүлэх юм. Утас: 95366066, 88033993

ТЭНГИС КИНО ТЕАТР

18.30 цагт: “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт болно. Уран бүтээлчид, зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурал тус театрын VIP танхимд 18:00 цагт болно. Утас: 319015, 319017, 88006971

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …