Хятадад өдөрт 1370 гаруй өндөр настан төөрч байна

Хятад улсад өдөрт 1370, жилд 500 мянга орчим өндөр настан /60-аас дээш насны/ сураггүй болж байна.

Хятад улсад өдөрт 1370, жилд 500 мянга орчим өндөр настан /60-аас дээш насны/ сураггүй болж байна. Хөгшид гэрээсээ гараад төөрч, сураггүй болсон тохиолдлын  ихэнх нь хөдөө орон нутаг болон жижиг хотуудад гардаг аж. Залуучууд ажил хийхээр томоохон хотуудыг зорин явсны улмаас асаргаа дутагдсанаар хөгшчүүл төөрдөг байна.

Жунминий Нийгмийн халамжийн хүрээлэн болон “Тоутяо” цахим хуудас ням гаригт хамтран нийтэлсэн судалгаанд дурдсанаар, тус улсад өдөрт 1370 өндөр настан \дундаж нас нь 76\ төөрдөг байна. Тэдний 58 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж.

Эдгээр өндөр настнуудын ихэнх нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байна гэж судалгаанд дурджээ. Тодруулбал, тэдний 72 хувь нь ой ухаанаа алдах эмгэгтэй хүмүүс байдаг бол 25 хувь нь сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүс байдаг ажээ.

Мөн гэр бүлийнхэн нь өндөр цалинтай ажилд орохын тулд томоохон хотууд руу явсны улмаас асаргаа дутагдах болон ядуурал зэрэг бусад хүчин зүйлс нь өндөр настнууд төөрч, алга болоход голлон нөлөөлж байна гэж судалгаанд дурджээ.

Төөрсөн өндөр настнуудыг бүртгэх болон тэднийг хайж олохын тулд үндэсний сүлжээ байгуулахыг судалгаа хийсэн хоёр байгууллага уриаллаа.

2015 оны эцэс гэхэд Хятадад 60-аас дээш настай 220 сая хүн байжээ. Энэ нь тус улсын нийт хүн амын 16.1 хувь гэсэн үг юм. Тус улсын хүн амын дундаж наслалт 76.34 жил болоод байна.

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …