Тариалан эрхлэгчдийн ашиглаж буй жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтад үнэгүй хамруулж байна

eff6b6ad724a47a344f16b05b9272d48

2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын  хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна..

Баталгаажуулалтын ажлын явцад  орон нутгийн тариалан эрхлэгчид тус үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжтай байгаа тухайгаа илэрхийлж байсан юм.

Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэглэгчтэй холбоотой заалт, журам, жин хэмжүүрийн холбогдох стандарт, баталгаажуулалтын ажлын талаар  танин мэдүүлж, сурталчилж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …