Ажлын байран дахь бэлгийн дарамтанд гурван эмэгтэй тутмын нэг нь өртөж байна

Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/, Монголын эмэгтэйчүүдийн сан /МЭС/, Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллага /“АББДТ” ТББ/ болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо /МЭХДХ/-той хамтран “Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, эрх зүйн орчинг сайжруулах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд хэвлэл мэдээллийн байгуулгын 20 гаруй сэтгүүлчид хамрагдлаа.

14641947_1094965723956951_1061305444231601540_n

“АББДТ” ТББ нь 2015 оны 11 сараас 2016 оны 1-р сарыг дуустал нийт 3 сарын турш ажлын байрны бэлгийн дарамтын тандалт судалгааг нийт 753 хүнээс онлайн хэлбэрээр авчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүс насны хувьд 17-70 насныхан байжээ.

untitled-bvbbbb

Тэдний 86,8 хувь нь эмэгтэй, 13,2 хувь нь эрэгтэй хүмүүс байсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрөөгүй үед заналхийлэх, шахалт, дарамт үзүүлэх тохиолдол 70,6 хувь байсан гэж Монголын эмэгтэйчүүдийн сангийн үүсгэн байгуулагч Н.Чинчулуун хэллээ.

14681608_1094965803956943_1905314659705723967_n

Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/-ын талаарх мэдээллийг ямар эх үүсвэрээр гол төлөв авдаг вэ гэсэн асуултанд нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 189 буюу 26,8 хувь нь  хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг гэж хариулсан байна. Иймд иргэд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар төдийлэн мэдээлэлтэй байдаггүй юм байна хэмээх дүгнэлтэд хүрсэн бөгөөд мөн гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна гэж гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн ажлын байран дахь бэлгийн дарамтын улмаас гэр бүл салалт , сэтгэл санааны хямрал, амиа хорлох зэрэг үйлдэл бий болж байгаа юм байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамт бол хүний эрхийн ноцтой зөрчил болохыг дэлхийн 130 гаруй улс хүлээн зөвшөөрч  бие даасан хууль болон эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд судлан шинжилж байгаа ч манай улсад одоогийн байдлаар “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн харилцаанд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, гарсан тохиолдолд авах арга хэмжээний тухай зүйл заалтуудыг тусгасан хэдий ч одоогийн байдлаар хэлэлцүүлгийн түвшинд байна гэж АББД-тай тэмцэх ТТБ-ын ерөнхий зохицуулагч Ц.Отгонтунгалаг хэллээ.

14600887_1094965867290270_4964165146628343214_n

Иймээс “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн харилцаанд АББД-ыг хориглох заалтуудыг яаралтай хуульчилсан тохиолдолд, мөн ажил олгогч төрийн ба хувийн хэвшлийн компаниуд хөдөлмөрийн гэрээндээ тус заалтыг оруулж өгснөөр ажлын байрны бэлгийн дарамтаас ангижрах бүрэн боломжтой болно гэдгийг уламжилсан билээ.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос ажлын байран дахь бэлгийн дарамт танд болон таны ойр дотнын хэн нэгэнд тохиолдсон бол “Хүний Эрхийн Үндэсний Комисс”-д гомдлоо бичгээр гаргаж байх эрхтэй. Түүнчлэн хүний эрхийн чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллагуудад хандаж, зөвлөгөө авахыг зөвлөж байна.

 

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …