Анхны болзоо, анхны гэх сэтгэгдэл үлдээх дурсамжинд доорх алдаануудыг хийж болохгүй шүү.
1. ТААЛАМЖГҮЙ: ХЭТ ИХ ҮНЭРТЭЙ УС
Хэт нялуун болон их цацсан үнэртэй усанд залуус байтугай, таатай байх хүн үгүй л болов уу. Тиймээс үнэртэй усаа үл ялиг мэдэгдэхээр л түрхээрэй. Эрчүүдийн бодлоор хамгийн секси үнэртэй ус нь анхилуун цэцэгний цитрустай үнэртэй ус гэнэ.
2. ТААЛАМЖГҮЙ: ХЭТ ЗУЗААН ТҮРХСЭН КРЕМ, ШААЗАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ
Хэт зузаан крем болон пудр нь таны царайг яг л шаазан хүүхэлдэй мэт болгох болно. Түүнийг тэврэх, түүний цамцанд нүүрээ хүргэхэд ч хэцүү байх болно шүү.
3. ТААЛАМЖГҮЙ: ШИРҮҮН АРЬС
Залуу нь түүний гарыг зөөлөн булбрай гэж бодтол хуурайшсан арьстай бүсгүй байвал үүнээс илүү сүйрэл гэж үгүй байх. Эмэгтэй хүний биеийн бүхий л арьс зөөлөн, булбрай байх ёстой. Усанд орсныхоо дараа заавал лосьон түрхэж заншаарай.
4. ТААЛАМЖГҮЙ: ТОД УРУУЛЫН БУДАГ, ер нь л уруулын будаг
Тод уруулын будаг сайхан ч, залуучуудын хувьд тааламжгүй байдаг байна. Чамайг үнсэхийг хүсээд байдаг, уруулын будаг чинь саад болоод байдаг. Үнэхээр уруулаа будахыг хүсээд байвал МАТТЕ будаг сонгоорой.
evertday.mn