СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг давтамж, уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, техникч Ж.Мандухай нар MEDEA төслийн хүрээнд зохион байгуулагдсан лазер интерферометрийн 4 хоногийн сургалтад хамрагдлаа.
Сургалт Японы Үндэсний Хэмжил зүйн хүрээлэнгийн (NMIJ) нано хэмжил зүйн лабораторид болсон. Сургалтаар оптикийн онолын үндэс, лазер интероферометрийн төрлүүд, тэдгээрийг зайн хэмжилд хэрхэн ашиглах, зурааст хэмжүүрийн шалгалт тохируулга ба хэмжлийн эргэлзээний талаар нийт 32 цагийн лекц, дадлагын хичээл орсон.
Энэ сургалтад хамрагдснаар СХЗГ-ын уртын эталоны лабораторид хадгалагдаж буй уртын анхдагч эталон 633 нм долгионы уртын утгаар алсын ба богино зайн эталон хэмжүүрийн шалгалт тохируулгыг лазер интерферометр ашиглан гүйцэтгэх боломжтой боллоо.
Мөн лазер интерферометр ашиглан геодиз зураг зүйн газрын хэмжил зүйн лабораторийн эталон цахилгаан оптикын багажийг (EDM) шалгалт тохируулгыг гүйцэтгэх, ингэснээр барилга төмөр зам, геодизийн салбарт уртын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад боломжтой болох юм. Гэвч яг энэ төрлийн шалгалт тохируулга хийхэд оптикийн зарим туслах хэрэгсэл дутагдалтай байгаа юм.
СХЗГ-ын уртын эталоны лабораторийн шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, лазер интерферометрийг бусад хэмжлийн төрөлд хэрхэн ашиглах талаар судалгааны ажлын боломжийг нээсэн өндөр ач холбогдолтой сургалт боллоо.