Дэлгүүр хэсэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ

3857-2Бүсгүйчүүд бид дэлгүүр хэсэх маш их дуртай хэдий ч дэлгүүрт үйлчилдэг хэдэн дүрэм байдгийг тэр бүр анзаардаггүй.

1. Хямдралд бүү хошуур

Ялангуяа эдийн засаг хямарсан гэгдэх энэ үед маш олон төрлийн хямдрал зарлагдаж байгааг та анзаарах хэрэгтэй. Гэхдээ л хямдарсан зүйлс заримдаа цаанаа нэг но- той байдгийг санах хэрэгтэй. Тухайлбал олон улсын зах зээлд хараахан зөвшөөрөгдөөгүй туршилтын бараа бүтээгдэхүүнүүд мөн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хямдарсан байдгийг санаарай.

2.  Өөрт хэрэгцээтэй байгаа зүйлсийг худалдан авахаа бүү хойшлуул
Бүсгүйчүүд бидний дотнын найз ирсэн үед ариун цэврийн хэрэглэл авахгүй байх нь байж боломгүй зүйл шүү дээ. Яг үүнтэй адилхан, урагдаж ноорсон  хувцас, дууссан ахуйн бүтээгдэхүүнээ хаяхгүй хэмнэчих гээд л үзээд байгаа юм биш биз. Үгүй дээ, бүсгүй минь, дэлгүүрт орж хэрэгцээтэй зүйлсээ аваад л гар. Бусад нь болно шүүдээ. Хамгийн гол нь бүсгүй хүн та гэрээ эмх цэгцтэй, цэвэрхэн өөрийгөө дэгжин байлгахаа л мартаж болохгүй.

3. Хонжворт сугалаа урамшууллыг харин анзаарахгүй өнгөрч болохгүй шүү
Ихэнх хүмүүс сугалаа хонжвор мэтийн зүйлсийг  худал хэмээн итгэдэг. Яг үнэндээ энэ шударгаар явагдаж хэн нэгэн азтан тодордог нь бодит зүйл. Бизнесийн орчин гэдэг улс төрчдөөс өөр шүү. Тэд хэрэглэгчдээ хүндэлдэг хайрладаг, урамшуулдаг, алдахаас айдаг. Тиймээс зарлагдсан сугалааны хажуугаар хөндлөн алхаад гарч болохгүй шүү. Супермаркетад зарагдаж буй бүтээгдэхүүн таны мөрөөдлийг ч биелүүлэх шидтэй байдаг юм шүү. Азандаа итгээд үзээд алдахаас бүү ай, бүсгүй минь.

4. Цаг аа хэмнэ
Бүсгүйчүүд бид дэлгүүр хэсэх гэж өглөөнөөс оройг хүртэл  явж мэдэхээр ч  улс шүү дээ. Тиймээс цагаа хэмнэж, өөртөө ч амралт гаргахын тулд авахыг хүссэн хэрэгцээт зүйлсээ аваад шинээр юу байгааг сэмээрхэн ажаад гарахад бас гэмгүй шүү.

5. Ижил төрлийн сонирхолтой найзтайгаа хамт дэлгүүрээр хэс
Сонирхол нэг найзтайгаа хамт дэлгүүр хэсэх нь танд үнэхээр таатай байх болно. Учир нь тэр танд зохих хувцас болон бусад бүтээгдэхүүнийг хайгаад зогсохгүй таны сонголтыг өөлж, гоочлохгүй.

bolod.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …