УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

14680983_1275674715790302_4663093687968995323_o

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар  өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна.

14692075_1275674649123642_5497788830389830179_o

Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм.

14707924_1275674702456970_3141082469814419310_o

Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар үргэлжлүүлэн Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …