Нүдний эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь пүрэв гаригийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ), Cохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг  болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэхталаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн хараа хамгаалах өдөр энэ жил 10-р сарын 13-нд тохиож байгаа бөгөөд “Хамтдаа хүчтэй”гэсэн уриан дор тэмдэглэх юм. Мөн Ази-Номхон далайн бүсийн Нүдний эмч нарын академи  энэ өдрийг угтан 10 дугаар сарын 10-16-ны хооронд ”Нүдний эмчийн тусламж үйлчилгээ” долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна. Ингэхдээ, дэлхийн, тэр дундаа Ази-Номхон далай бүсийн орнуудын хүн амын дунд ихсэж байгаа чихрийн шижингийн үүдэлтэй нүдний торлогын эмгэг болон эвэрлэгийн өвчнүүдийг онцолж төр ба төрийн бус байгууллагууд, олон нийтийн анхаарлыг хандуулахад анхаарч байгаа юм.

poster2haraa1

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.

Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6,900 орчим хүн бүрэн сохор, 6,800-гаад хүн хүндба 36,700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс, 15,000 хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8% нь сэргийлж болох 41.1%нь эмчлэгдэх боломжтой ба 26.7% нь нүдний анхан шатны тусламжийн, 20% нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгааны тоонд эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог юм байна. Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм байна. Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний хүндрэлийн талаарх тодорхой мэдээ байхгүй байна. Гэхдээ судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдэж 2010 оны байдлаар 6,5 хувь болсон нь цаашид энэ өвчний гаралтай нүдний хүндрэлүүд нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна.

Иймээс нүдний тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, хүн амын нүдний эрүүл мэндийн талаархи мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдлыг нэмэгдүүлэхэд төр засаг, мэргэжлийн байгууллагууд, нийт хүн ам анхаарч ажиллах шаардлагатай байна.

НЭМХ

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …