“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд маань зам тээврийн осолд өртөх нь нэмэгдсэн. Иймээс ч Замын цагдаагийн газраас гадаад орнуудад жишиг болсон баруун гарын дүрмийг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг дүрмээр хүүхдүүд баруун гартаа гэрэлтүүлэгч бүхий ханцуйвчийг өмсөн замын хөдөлгөөнд оролцохдоо баруун гараа өргөж аюулгүй зорчихыг заадаг.

Эрт харанхуй болж буй энэ үед хичээл нь орой тардаг бага ангийн хүүхдүүддээ зориулан үндэсний компани “Петровис” ХХК гэрэлтүүлэгч ханцуйвчийг тарааж байна. Одоогийн байдлаар, тус компани нийслэлийн тавдугаар сургуулийн 3-5-р ангийн 1000 орчим хүүхдэд өгсөн байгаа аж. Тэд өмнө нь “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” аяны үеэр хүүхдийн суудлуудаа хөнгөлөлттэй үнээр худалдаалж, хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж байсан билээ. Энэхүү хямдралтай худалдаагаа мөн үргэлжлүүлэн ажиллаж, хүүхдүүддээ аюулгүй зорчихийг сануулаад байна.

“Баруун гарын дүрэм” хэмээх нийгмийн хариуцлагатай энэ ажилд компаниуд маань ийнхүү идэвхитэй оролцож, хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэхийг уриалъя.

 

 

1476236574_zurag-2

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …