Шавьж хэмээх био зэвсгийг ашиглан хортон шавьжтай тэмцэж байна

Газар тариалангийн салбар хөгжсөн улс орнуудад хортон шавьжтай тэмцэх зорилгоор химийн хор ашигладаг. Харин Францын өмнөд нутагт хортон шавьжтай тэмцэх нэгэн шинэ аргыг боловсруулжээ.

Тэд химийн хор ашиглахын оронд үйлдвэрийн нөхцөлд үржүүлсэн шавьжийг ашиглан хортон шавьжтай тэмцэх шинэ арга олсон байна. Энэхүү арга Францын өмнөд нутагт том бизнес болжээ. Уг үйлдвэр жилд 100 тэрбум ширхэг шавьж үржүүлэн, тариаланчдад нийлүүлдэг аж. Үйлдвэрийн нөхцөлд үржүүлсэн шавьж нь газар тариалангийн хортой шавьжийг идэж устгадаг ач тустай аж.

Биотоп”-ын захирал Марк Винау манай копаниар гурван төрлийн үйлчлүүлэгч үйлчлүүлдэг. “Нэгд нь мэргэжлийн фермерүүд дараах нь хотын зөвлөл мөн  жижиглэн худалдааны дэлгүүрүүд” байдаг гэжээ.

Энэхүү санааг Сириль Виньон гэгч органик жимс ургуулдаг эр анх нээжээ. Тэр өнгөрсөн таван жилийн турш шавьж хэмээх био зэвсгийг ашиглан хортон шавьжтай тэмцэж байна. Дунд зэргийн хүлэмжийг хортон шавьжаас цэвэрлэхийн тулд 100 евро төлдөг. Энэ нь химийн бодис ашигладаг үйлчилгээнээс арай үнэтэй боловч органик хүнсний ногоог эрхэмлэдэг фермерүүдийн био зэвсэг хамгийн эрэлттэй үйлчилгээ болжээ. Биотоп компани газар тариаланд ашигтай био зэвсэгт үржүүлж, жилийн 5 сая еврогийн орлого олдог. Компани удахгүй шавьж устгадаг мөөг үржүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …