Эрчүүдийн дургуйг хүргэдэг энэхүү 7 алдааг өөрөө ч мэдэлгүй гаргах үе байдаг гэнэ шүү. Магадгүй тогтвортой гэр бүлд доорхи алдаанууд саад болж байж магадгүй юм. Та энэхүү алдаануудыг гаргадаг юм биш биз…
1.Аав, ээж ах дүүс рүүгээ юм зөөдөг
Нөхрийн ах дүүс, хамаатан садан юм нэхээд байх нь ховор шүү дээ. Гэтэл эхнэрийн талын ах дүүс тээртэй. Эхнэр ч тэдний өмнө өртэй, хатуу үүрэг хүлээсэн хүн мэт мөнгө төгрөгөөс өгсүүлээд хоол хүнсний зүйл зөөгөөд байдаг нь эрчүүдэд огт таалагддаггүй. Тэд туслах үедээ бол туслана. Гэхдээ зааг хэмжээ хязгаар байх ёстой гэж үздэг.
2.Бусад эмэгтэйчүүдээ шүүмжилдэг
Эрчүүд бусад жентелменүүдээ шүүмжлээд байдаггүй шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд нөгөө эмэгтэйнхээ бие галбир, ааш зан, хувцаслалт тэр бүү хэл үсний засалтыг хүртэл гоочилдог. Энэ нь эрчүүдийг гайхшруулах төдийгүй дургүйг нь хүргэдэг.
3.Мөнгөнд хэтэрхий үрэлгэн
Дэлгүүр хэсэхдээ заавал хэрэгцээгүй нэг эсхүл түүнээс дээш юм авчихдаг. Хожим нь тэр нь хөглөрөөд байдаг. Жишээ нь сэтгэлийн хөөрлөөр ч юм уу ээлжит чамин дизайнтай туфль, гутал авчих нь бий. Үүнийгээ хэд өмсөөд л сонирхол нь буурчихдаг.
4.Эр нөхрөө хэн нэгэнтэй харьцуулж жиших
Хэн ч бай тэр эрчүүд өөрсдийгөө жишүүлэх дургүй. “Чи тэр хэнээс үлгэр аваач. Албан тушаал ахичихаж, сэргэлэн толгой чинь. Авгай нь булган шуба өмсчихсөн хажуугаар яваад өнгөрлөө” гэх мэтийн харьцуулалт, яриа хөөрөө эрчүүдэд огт таалагддаггүй. Иймэрхүү өнгө аястай яриа ойр ойрхон давтагддаг бол салалтын эх суурийг ч тавьж болно.
5.Сексийн асуудлаа ямар нэг шийдвэрлүүлэх арга хэрэгсэл болгодог
Хэрвээ тэгэхгүй бол секс байхгүй. Зарим эмэгтэйчүүдийн шийтгэлийн хамгийн түгээмэл энэ арга эрчүүдийн цөхрөнг барж бухимдлыг төрүүлдэг. Хэрүүл зөрчил, үл ойлголцол бүрт ор дэрний асуудал босохыг яана. Ийм арга даамжирвал нөгөө нууц амраг эсхүл биеэ үнэлэгчийн асуудал үүсэх вий хүүхнүүд ээ.
6.Уйлж унжих, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ааш зангийн тогтворгүй байдал
Усан нүдэн гүнж болдог эмэгтэйчүүдэд шалтгаан мундахгүй. Кино онцгүй төгслөө, надад анхаарал тавихгүй байна, өмсөх ч хувцас олдохгүй юм гэх мэтчилэн шалтаг, шалтгаанаар “урсгаж” байдаг эмэгтэйчүүд эрчүүдийн дургүйг хүргэдэг. Тэд ийм нөхцөлд яахаа мэдэхгүй балмагдах нь бий. Хэрэв та нулимс амархан нэгэн бол үүнийгээ засууштай.
7.Байнга л илүү ихийг шаардаж байдаг
Зарим хүүхнүүд өөрт байга юмандаа сэтгэл хангалуун байж чаддаггүй. Эрчүүд бага юмаар болоод байхад эмэгтэйчүүд хэрээс хэтэрсэн, бодит амьдралаас хол давсан юмыг шаарддаг.