Хотын төвийн гудамжууд 5 м өндөртэй нарс модоор өнгө нэмлээ

dsc_8097-1024x630-1

Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.

Энэ үүргийн  дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордоны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ.  Удахгүй Засгийн газрын ордоны  зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …