Үс уналттай холбоотой цогц зөвлөгөө

Үс тань их хэмжээгээр унаад байгаа бол та энэхүү цогц зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

fb2a0428ef2bd44boriginal

Үс уналт бол эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн ч сэтгэлийг зовоосон асуудлын нэг яахын аргагүй мөн билээ.  Ердийн нөхцөлд нийт үсний 10 орчим хувь нь амралтын байдалтай буюу ургалгүй тайван байдаг. Харин хоёроос гурван сарын дараа уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд өөр шинэ үс ургаж эхлэдэг.
Өдөр бүр тодорхой хэмжээний үс унах нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын нэг хэсэг боловч ХЭРВЭЭ их хэмжээгээр унаад байвал та аль хэдийн анхаарах шаардлагатай болсныг сануулж буй хэрэг юм.

cda1b168913d8b48original

Үс их хэмжээгээр унах шалтгаануудаас дурьдвал:
–    Ген удамшлаас шалтгаалах
–    Дааврын тогтолцоо алдагдах
–    Гормоны тэнцвэр алдагдсанаас
–    Үсээ буруу арчилснаас
–    Биеийн дархлаа муудсанаас
–    Чихрийн шижин, төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас
–    Буруу хооллолт
–    Стресс
–    Экологийн хүчин зүйл зэргээс шалтгаалан үс унах нь бий.

ҮСЭЭ ЗӨВ АРЧЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

–    •   Үсийг норгосны дараа шампуныг түрхэх ба хурууны өндгөөрөө хуйхандаа түрхээд 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна
–    •   Хэрэв та ангижруулагч хэрэглэвэл ихээхэн өөрчлөлт гардаг ба дараа нь цэвэр усаар зайлна. Үүний дараа хуурай алчуураар усыг шингээн зөөлөн арчина.
–    •   Самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийнэ.
–    •   Үсийг чанга сүлжих, мушгих нь үсийг татаж гэмтлийг бий болгодог тул үс унадаг.
–     •   Үс будах, хими хийлгэх нь үсийг мөн хэврэг болгодогийг та бүхэн мэднэ. Гэхдээ хангалттай сайн арчилгаа хийж чадвал та үсээ яаж ч өөрчилж болох юм.

Pretty female standing back and washing her long hair

Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Хуйхны цусан хангамжийг сайжруулах
Цагаан Люпин цэцэг Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд үс арчилгааны бүтээгдэхүүндээ эдгээрийн найрлага орсон бүтэээгдэхүүн хэрэглэснээр үс уналт мэдэгдэхүйц багасан, ургалтыг эрчимжүүлэхэд ихээхэн ач тустай.

Тэгвэл яг ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ? Та бүхэнд өөрийн хэрэглэдэг Үсний уналтын эсрэг шампунь болон Эрчимжүүлсэн үйлчилгээтэй ийлдэс зэргийг танилцуулъя

1.Үсний уналтын эсрэг шампунь
Бүтээгдэхүүний гол найрлага болох Европын Өмнөд хэсгээр ургадаг Цагаан Люпин цэцэг нь хуйхны цусан хангамжийг нэмэгдүүлснээр нөхөн төлжүүлж, үсний уналтыг мэдэгдэхүйц багасган ургалтыг эрчимжүүлдэг.
Хэмжээ: 200 мл

6591b4dec15d9d27original

Тус бүтээгдэхүүнийг Монгол дахь албан ёсны сайтаас нь захиалж, хүргэлттэйгээр авах боломжтой байдаг.
Бүтээгдэхүүний холбоос:http://www.yvesrocher.mn/product/18327.shtml?sel=&subsel=&subsubsel=

2.Эрчимжүүлсэн үйлчилгээтэй ийлдэс
Энэхүү ийлдэс нь хуйхны цусан хангамжийг сайжруулан, үс хуйхыг шаардлагатай тэжээлээр хангаж, үсний тос ялгаруулалтын үйл ажиллагааг зохицуулж ферментийн идэвхижлийг бууруулснаар үс уналтыг зогсооно.
Хэрэглэх заавар: Үсээ угаасны дараа хуйхандаа тэмдэглэсэн хэмжээс хүртэл шүршиж хэрэглэнэ. Ийлдсийг түрхэсний дараа усаар зайлах шаардлагагүй.
Хэмжээ: 15мл х 4 ширхэг

9a52de8c6bc1e841original

Бүтээгдэхүүний холбоос::http://www.yvesrocher.mn/product/18328.shtml?sel=&subsel=&subsubsel=

Ингээд зөвлөгөөг цогцоор нь хэрэгжүүлж мөн амин дэмээр баялаг хоол хүнс тогтмол хэрэглэснээр та үс уналтанд санаагаа чилээх шаардлагагүй болно. Хадгалаад аваарай бүсгүйчүүдээ

emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …