Чихрийн шижин өвчин нүдний хараа муудахад нөлөөлж байна

1476337207_14657780_1096886853764838_784450507_n

Дэлхийн хараа хамгаалах өдрийг жил бүрийн 10-р сарын хоёр дах Пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), болон Сохролтоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор тэмдэглэдэг юм. Тэгвэл өнөөдөр дэлхийн хараа хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн хараа хамгаалах өдрийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Эдгээр хүмүүсийн 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна гэсэн судалгаа гарчээ.

14725490_1096827907104066_8765045426197535976_n-g

Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд хийсэн зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6900 орчим хүн бүрэн сохор, 6800 гаруй хүн хүнд, 36700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс үзэхэд 15000 хүнд харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байна гэж үзэж байна гэж ЭМЯ-ны нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Уранчимэг хэллээ.

Энэ жилийн Дэлхийн хараа хамгаалах өдрийг нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байгаа юм байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зүгээс тус өдрийн хүрээнд мэргэжлийн нүдний эмч нарыг төрөлжсөн эмнэлгүүдэд үзлэг оношилгоог зохион байгуулжээ.

НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн дарга Ж.Энхзул: Нүдний эмгэгээс хамгаалахын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг шалгуулж хараа муутай бол шил зүүлгэж харааг нь тогтоолгож байх хэрэгтэй байна гэж тэрээр хэллээ. Түүнчлэн өдөрт тутмын амьдралдаа хэрэглэж байгаа гар утас, компьютер хэрэглэж байхдаа өдөрт 5 минут нүдээ амраах дасгал хийж байхыг зөвлөж байна.

14731269_1096829117103945_7104164305111060313_n-1

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Бүжин Лю: Монгол Улсын хувьд нүдний хараа муудах сохролтын гол шалтгаан нь чихрийн шижин өвчин болон нүдний даралт ихсэх, нүдний гэрлийн хугарлын шалтгаан нүд сохролтонд хүргэж байна гэж мэдэгдэж байна.

untitledhh

Улсын 1-р төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж: Нүдний эмгэгээс хамгаалахын тулд улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 1927 оноос хойш нүдний бие даасан кабенит байгуулж ажиллаж байна. Нүдний эмгэгийн асуудал одоог хүртэл асуудал болсоор байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт жилд гуч орчим мянган хүнд нүдний эмгэгийн оношилгоо хийж үйлчилгээ үзүүлжээ.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …