Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр зам, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийх шаардлагатай байгааг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Хан-Уул дүүргийн үйлдвэрийн гудамжны зэрэг 9 зам, 10 орчим уулзварт засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж, хэсэгчлэн хаагаад байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хотод орж ирэх тээврийн хэрэгслийн тоо эрс өссөн нь хотын зарим замуудад түгжрэл үүсгэх шалтгаан болжээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг 8 сарын 24-31-ний өдрийг дуустал 8 өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг 8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулах, энэ хугацаанд Нарантуул захын хойд хаалга хүртэл шинээр автозам тавьж, нарны зам руу чигээр нь гаргах, нийтийн тээврийн шинэ зогсоол хийх, захын доторх автомашины зогсоолыг цэгцлэх, Мишээл экспо, Жигжиджавын гудамж, Зүүн дөрвөн зам, Офицерүүдийн ордон, Ботаник, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамжны зорчих хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлуудыг 100 хувь дуусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр замын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр буурах юм.

Түүнчлэн төвийн 6 дүүргийн 17 цэгт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг түрээсийн хураамжгүйгээр зохион байгуулахаар боллоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд зах худалдааны төвүүдийн автозогсоолыг цэгцлэх, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачих, журамлах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаяг тодорхойгүй бол улсын дугаарыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтын арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.