
Цогцолбор баригдсанаар орчин үеийн стандартад нийцсэн, тав тухтай байранд иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болно. Цогцолбор барилгад цагдаа, өрхийн эмнэлэг хорооны ажлын алба байрладаг байсан. Харин энэ жилээс эхлэн ахмадын зөвлөл, иргэдийн нийтийн хурал түүнчлэн, чийрэгжүүлэлтийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг шинээр барьж байгаа юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.