Бямба гаригт Дэлхийн гар угаах өдөр тохионо

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.

Дэлхийн гар угаах өдрийг “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриан дор 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм.

untitled-ggg

Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр явагддаг.

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг ба эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ  хамгаалахад  оруулж буй том  хувь нэмэр болох  юм.   Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг.

2016 оны байдлаар дэлхий дээр 5 хүртэлх насны  5,9 сая хүүхэд нас барсны  9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой  ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундын хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундын хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ЕБС-ийн сурагчдын дундгараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах болон гар угаах дадлыг хэвшүүлэх ажлыг өрнүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын чадавхийг сайжруулах,  эцэг эх, асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …