Сайншандын салхин паркийн төслийн багтай уулзав

dsc_1463Эрчим Хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга нар “Сайншанд” салхин паркийн төслийнхөнтэй уулзалт хийжээ. БНФУ-ын “EngieMongolia” корпораци,ХБНГУ-ын “Ferrostaal”компани хамтран ажиллах уг төслийн бэлтгэл ажил амжилттай хэрэгжиж буйг уулзалтын эхэнд талууд тодотгосон байна.

dsc_1466

Engie Mongolia” корпорацийн захирал ноён Бенойт Рибессе, бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга ноён Томас Папазов болон“Ferrostaal Mongolia” компанийн захирал ноён Оливер Щнорр нар уг төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгч, барилгын ажил 2017 оны 3 сард эхлэн, 2018 оны зун гэхэд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгааг танилцуулжээ.

dsc_14701

Мөн уулзалтын үеэр Сайншандын салхин паркийн төсөлд онцгойлон анхаарч, шаардлагатай хийж гүйцэтгэх арга хэмжээний тухайд санал солилцсон байна.

ЭХЯ

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …