Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын төрийн департментын өндөр албан тушаалтныг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТБНД-ын Тэргүүн орлогч  хатагтай Сюзан Торнтоныг 10 дугаар сарын 12-нд  ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

mpa_9547-1024x683

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, мөн тулгамдсан асуудлын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.

Хатагтай С.Торнтон 2016 онд хоёр орны харилцаанд тэмдэглүүштэй чухал арга хэмжээнүүд хэрэгжсэнийг дурдаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор Улаанбаатарт ажиллаж байна гээд ГХЯ-д хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 12 дугаар сарын 1-нд Вашингтон хотноо хийх саналтай байгаагаа мэдэгдэв. Мөн монголын тал Ил тод байдлын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбоотой бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 шахам жилийн хугацаанд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёлын салбарт амжилттай хөгжиж ирснийг санал нэгтэй тэмдэглэв.

Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 оны 1 дүгээр сарын 27-нд тохиох бөгөөд хоёр тал бүтэн жилийн турш хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

ГХЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …