Баянгол дүүргийн цагдаагийн 2-дугаар хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

14523247_604007256472517_6852758522677149389_n

2016 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад: Тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан хэргийг БГД-4 хороонд оршин суух Б / эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

14702462_604007263139183_3519364124866610346_n

Иргэд гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтай байна.

14708210_604007259805850_903547729518236160_n

ЦЕГ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …