Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү 1000 төгрөгний тасалбар авч ордог боллоо. Тодруулбал, хүүхдийн паркаар орохдоо хүүхэд 15000, том хүн 20000 төгрөгийн тасалбар авдаг болоод байсан нь иргэдийн зүгээс ихээхэн гомдол дагуулаад байсан юм.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас холбогдох байгууллагуудад хяналт шалгалт хийсний үр дүнд ийнхүү хуучин үнэдээ ороод байгаа аж.
Гэхдээ ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатарын хэлснээр “Тасалбарын 1000 төгрөгөө төлж орсон иргэд тоглохыг хүссэн тоглоомдоо төлбөр төлж тоглох юм. Манай шалгалт дуусаагүй байгаа. Үндсэний соёл амралтын хүрээлэнд ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг тогтооно. Тус байгууллагын зүгээс архичид, хулгайч гэх мэт хүмүүсийг парк руу нэвтрүүлэхгүйн тулд энэ төлбөрийг авдаг гэж тайлбарлаж байгаа. Гэвч бид үүнийг өөр аргаар зохицуулах боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
Д.Гэгээ Ugluu.mn