УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтэд оролцов

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

04-1

Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалтын эхний үр дүн гарч, Хэн Хэ эмнэлгийн хөрөнгө оруулалтаар зайнаас оношлох төвийг байгуулж, ийнхүү нээлтээ хийж байна. Мөн “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн чухал ажлуудын нэг болсонд баяртай байна” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

02-1

01-1

Уг төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй алсын зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаас гадна ажлын өдрүүдэд өвчтөний мэдээллийг солилцон түргэн шуурхай эмчилгээ, үйлчилгээний асуудлаа шийдвэрлэх юм. Ингэснээр иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эх орондоо гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэх аж.

03-1

05-1

“Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж, БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Жиан, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, УНТЭ-ийн тасаг, нэгжийн дарга, эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …