Шуурхай мэдээ:Жолооч зорчигчдын анхааралд

14590387_780169435457148_6516601981187222474_n

Дархан-Уул аймаг, Орхон аймгийн нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурч замын үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрснээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Иймд жолооч, зорчигч нар тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

14731316_780171525456939_6123792581011076761_n

Мөн Архангай аймгийн нутаг “Хануйн” гүүрнээс Завхан аймгийн Нөмрөг сум хүртэлх орон нутгийн замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Архангай, Завхан, Увс чиглэлийг зорьж буй жолооч, зорчигч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж анхаарал, болгоомжтой зорчихыг  замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36

 

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …