Чингис хааны мэндэлсэн өдрөөр боомтууд амарна

Энэ сарын 31-нд тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомт амарна.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар тусгасан. Энэ дагуу тус өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцож, автозамын боомтуудыг амраахаар болсон байна.

Харин орон нутгийн сонгуультай холбогдуулан энэ лхагва гарагт буюу 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана хэмээн Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …