Яагаад хүүхдээ номын санд заавал авч очих ёстой вэ

libraryЗарим эцэг эхчүүд бага насны (0-5 нас) хүүхдээ номын сан дагуулж орох шаардлага байхгүй гэж үздэг. Тэр ч байтугай сургуулийн насанд хүрээд номын санд анх удаа орж байгаа нь ЭНГИЙН ЗҮЙЛ гэж маргадаг. Миний дотны найзууд, хамаатнууд дунд ч тийм хүмүүс байдаг. Би тэр бүр маргаад зүтгээд байдаггүй ч миний хувьд харин эрс өөр үзэл бодолтой байдгаа дараах давуу талуудаар жагсаая.

1. Сонголт хийж сурна. Номын санд маш олон ном байгаа. Таны худалдаж авч өгсөн эсвэл өвлөж ирсэн номуудаас их олон ном байгаа.

2. Номын сангийн дүрмийг сахиж соёлжино. Чимээгүй байх, авсан номоо буцаан байранд нь тавих, бусдыг хүндэтгэх гэх мэт.

3. Өөрийн үеийн ном сонирхогч найзуудтай болно. Найзууд, тэр тусмаа ижил сонирхолтой найзуудтай байх шиг сайхан зүйл хүүхэд насанд байна уу?

4. Мэдлэг өргөн болно. Учир нь тэнд таны хүүхэддээ худалдаж авч амжаагүй бүх төрлийн номууд байгаа. Шинжлэх ухаан танин мэдэхүйн ном, үлгэрийн ном, газрын зураг, зурагт словарь гэх мэт төрлүүд бий.

5. Хүүхэд номонд дуртай болдог. Номын санд зочлох хугацааг тогтмолжуулснаар хүүхдүүд дасч, хүсч хүлээдэг болдог.

6. Та хүүхдээ номын сонголт хийж байхыг харснаар хүүхдийнхээ юунд дуртайг мэдэж ирээдүйд нь хэрэгтэй зүйлсийг эртнээс бэлтгэх боломж гарна.

7. Хариуцлага. Номын сангаас ном гэртээ авч харьж болдог бол ХАРИУЦЛАГА гэдэг зүйлийг сурдаг. Буцааж өгөх нь хариуцлагатай хэрэг л дээ.

8. Та номын санд хүүхдээ авч очсоноор хүүхэд тань танийг түүнд өөрт нь зориулж цаг гаргаж байгааг үнэлэх болно.

9. Та мөнгөө хэмнэж сурна. Үнэ төлбөргүй мэдлэг олж авна шүү дээ.

10. Хамгийн эцэст нь ОРЧИН гэж хүүхдэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл байдаг шүү гэж танд зөвлөмөөр байна.

“Kindermusik with Deni and Friends” студийн багш Ц. Хулан

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …