Үрчлээ
Үрчлээтэй байх дуртай хүн хаана байх билээ. Үнэтэй брэндын зовхины тоснууд хэдий сайн ч гэсэн химийн гаралтай гэдгийг санаарай. Тэгвэл та бүхэнд хамгийн үр дүнтэй зовхины тос хийх нэгэн аргыг хүргэе. Та 2 долоо хоног хэрэглээд л үз. Гайхалтай үр дүнд хүрэх болно шүү.
Хэрэгтэй зүйлс:
- 1/2 аяга цэвэр кокосын тос (энэ нь чийгшүүлэхээс гадна, антибиотик, мультивитамин, антиоксидант, олон төрлийн шим тэжээлийн агуулсан байдаг. Миний мэдэхээр GoodPrice-д 500грамттай нь 37000 байсан. Гайгүй үнэтэй жижиг нь байдаг. Нэг авцан байхад нэлээн удаан хэрэглэнэ. Бүх зүйлд хэрэглэж болно. Айлд нэг ширхэг байх ёстой бүтээгдэхүүн гэж боддог )
- 6-8 Кабсултай Vitamin E (Vitamin E нь хөгшрөлтөөс сэргийлж арьсыг нөхөн сэргээх антиоксидант агуулдаг. Эмийн санд ширхэг нь 500 төг гэдэг)
- Витаминаа хагалах зүү
- Богино долгионы зууханд хийж болох аяга
- Тос хийх сав ( өөрийн хэрэглэж дууссан тос ч юм уу)
- Хийсэн ч болно хийхгүй байсан ч болно: Essential Oil хайвал гадуур байгаа.
Хэрхэн хийх вэ:
- Кокосын тосоо жижиг аяганд хийгээд богино долгионы зууханд 15 секунд хийнэ эсвэл ил тавиад шингэн болтол нь хүлээнэ.
- Шингэнээ тосныхоо саванд хийнэ..
- Vitamin E-н капсулаа цоолж шингэнийг нь шахаж кокосын тос руугаа хийнэ. Бага зэрэг хутгаарай.
- Ингээд бэлдсэн тосоо хөргөгчинд хийж царцтал нь хүлээнэ дээ. Ойролцоогоор 1 цаг орчим байхад болно. Царцаж биетэй болсных нь дараа ахин хөргөгчинд хийж хадгалах шаардлагагүй.
Хэрэглэх заавар:
Орой унтахын өмнө тосноосоо бага зэргийн зовхиндоо түрхээд өглөөг цоглог угтаарай.
Хааяа даа өглөө хэрэглэсэн ч болно. Харин зовхиныхоо тосыг түрхчихээд 10 минут шингэтэл нь хүлээгээд нүүрээ будаарай.
Нүдний будгаа арилгахад хэрэглэсэн ч болно!
Анхаар: Кокосын тос эсвэл vitamin E-ны харшилтай бол хэрэглэж болохгүй.
Эх сурвалж: everyday.mn