Их Британийн эрдэмтэд анхны болзооны үеэр ихээхэн сандралд ордог хүмүүст туслах бололцоотой аргуудыг олсон хэмээн мэдэгдэв. Олон хүн анхны болзооны үеэр сандарч тэвддэг, ингэснээр шал дэмий, тун ч таагүй үйлдэл хийж, ичингүйрч, шинэ танилдаа эвгүй сэтгэгдэл төрүүлдэг хэмээн сэтгэл судлаачдад гомдоллодог байна. Дээр нь эмэгтэйчүүд шинэ танилдаа ихэд шүүмжлэлтэй ханддаг аж. Гэхдээ аль ч хүйсний хүмүүс анхны уулзалтын үеэр цочирдол амсдаг гэнэ.
Маш энгийн дүрэм журам энэ байдалтай тэмцэхэд тус болдог байна. Анхны болзоонд очихоосоо өмнө ханатлаа унтах ёстой гэдгийг эмч нар өгүүлэв. Сайтар амарч авбал мэдрэлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг аж. Мөн болзоонд очихдоо нэлээн ул суурьтай бэлтгэх ёстой гэнэ. Тэгвэл элдэв сандралд орохгүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: www.wikimon.mn