2000 гаруй хүн үерийн аюултай бүсэд амьдарч байна

527-1340333781big_ҮЕРИЙН-АМАНД-БУУСАН-ӨРХ Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбоотойгоор иргэд үерт автаж, эд материал, амь насаараа хохирход хүрч байгаа юм.

2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалжээ.

Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2000 гаруй иргэд амьдарч байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онцгой байдлын газар, дүүргүүдийн газрын албаныхантай хамтран хийж байгаа аж.

Мөн үерийн аюултай бүсэд буусан айлууд бүгд газрын зөвшөөрөлгүй учраас дүүрэг, хорооны газрын хэлтэстэй хамтран үерийн аюулгүй бүсэд газар олгох ажлыг хийж байгаа ажээ.

Анхааруулахад, үерийн аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн айлуудын газарт дахин айл бууж хүндрэл учруулж байгаа тул иргэдийг өөрсдийн амь нас, аюулгүй байдлаа хүндэтгэн үзэж аюултай газарт суурьшихүй байхыг сэрэмжлүүлж байна.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …