Танд эдгээр зуршлуудын аль нэг байгаа юу? Хуучин зуршлаасаа салах бэрх байдаг.
Муу зуршил амжилтыг үгүй хийдэг, бүтэлгүйтлийн гол шалтгаан болдог гэдгийг та мэдэх үү. Зарим тохиолдолд таны амьдрал болоод карьерийн шатанд хамгийн том саад ч болж болох юм.
Авиа ч гаргахгүй дуугүй байх
Газар ширтчихээд юу ч ярихгүй суусаар л байна уу. Ажил мэргэжлийн хувьд таны гаргах зэвүүцэл нь өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга мэт санагдаж байж болох ч энэ муу зуршил болно.
Одоо ажиллаж буй орчин өс хонзон мэдрэгддэг, айдсаар дүүрэн байдлаас болж хүмүүсийн урам зориг итгэлийг мохоодог бол таны ажлын орчин хорт нөлөөтэй бөгөөд үүнээс болж таны сэтгэл санаанд нөлөөлдөг. Харин та өөрийгөө ийм байдалд оруулдаг бол маш аюултай, хорт зуршил болно.
Санаа зовних
Сэтгэл түгшиж, санаа зовних зарим тохиолдолд л сайн байж болох юм.
Харин бусад хүмүүсийг сандаргахаар оролдох хэрэггүй. Энэ нь таныг тэсэж ядаж байгаа харагдуулж улмаар хамрагчдыг чинь бухимдуулах болно.
Үргэлж хоцордог
Хүн бүхэнд үргэлж хоцордог цагаа баридаггүй нэг найз байдаг. Та тэр найз нь юм биш биз.
Харин ажил мэргэжлийн хувьд хоцрох бусдаас тусгаарлаж нэр хүндэд муугаар нөлөөлнө. Хоцрохоос үргэлж болгоомжлоорой.
Өш хонзон санах
Зарим нэг итгэл даахааргүй хүмүүст дургүй байх нь энгийн зүйл.
Харин өш хонзон тээх нь таны энерги болоод үнэт цагийг үрдэг аюултай зүйл юм. Зүгээр л тэднээс суралц.
Үг дуугүй захирагдаж, бусдын эрхшээлд байдаг
Бусдын үгээр байх нь дунд сургуульд дасан зохицож, тэсэж гарах тактик байсан бол доо бол та ажил хөдөлмөр эрхэлж буй насанд хүрсэн хүн. Бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа тухай санаа зовнихоо боль. Өөрийнхөө төлөө ажилла.
Үрэлгэн
Халаасаа юу ч үгүй хосоолдог бол та ирээдүйд санхүүгийн тал дээр өөрөө өөрийгөө аюулд түлхэж байна гэсэн үг.
Мөнгөө хадгалснаар та ирээдүйд санхүүгийн талаар санаа зовох зүйлгүй болно.
Зардлаа тооцож хэтрүүлэхгүй байхад суралцах хэрэгтэй.
Ажлыг хойшлуулдаг
Шийдвэргүй байдал таны цаг мөнгийг хий дэмий үрээд зогсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хүндэтгэлийг алдах болно.
Худал хэлдэг
Энгийн жижигхэн зүйл байсан ч ялгаагүй. Чин шударга байгаарай. Дуслыг хураавал далай гэдгийг санаарай. Ийм зуршлийг хаях хэрэгтэй.
Бодолгүй ярьдаг
Баталгаатай байх нь хамгаас чухал. Огт бодолгүйгээр толгойд орсон бүхнээ чалчдаг хүн битгий болоорой. Таныг бүдүүлэг, болхи, тэнэг харагдуулдаг.
Хов жив хөөцөлддөг
Хов жив сэтгэл санааг хоёрдуулдаг. Гэсэн хэдий ч заримдаа энэ зайлшгүй шаардлагатай ба зарим ажил олгогчид ч үүнийг дэмждэг.
Ихэнх тохиолдолд энэ хамгийн муухай зуршил. Наад зах нь эргэн тойронд буй хүмүүсээ өөрөөсөө холдуулах болно. Цаашлаад хүмүүсийн итгэлийг алдана.
Гомдоллодог
Хүн бүр л үглэж гомдоллодог. Харин юм бүхэнд гомдолох нь сайн зүйл биш.
Аливаа асуудлынхаа шалтгааныг олно гэдэг томоохон давааг давчихлаа ч л гэсэн үг. Харин одоо тэмцэх л үлдлээ. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: everyday.mn