13 настай монгол охин ”Дэлхийн эрэлхэг эмэгтэйчүүд” жагсаалтад бичигдлээ

Дэлхийн алдарт Harper’s Bazaar сэтгүүлээс 2016 оны “Эрэлхэг эмэгтэйчүүд”-ийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтанд Монголын бүргэдчин охин Н.Айшолпан орсон байна. Энэ нь Монголоос дэлхийн жагсаалтад орж буй анхны тохиолдол юм.
Монголын баруун хязгаар нутаг, Алтайн уулсын бэлээр нутаглах Казах ард түмний билэг тэмдэг, сүр хүчийг илтгэдэг бүргэдийн тухай BBC агентлаг сурвалжлага бэлдэж байсан билээ. Энэ үер 13 настай Н.Айшолпан охин олны анхаарлыг татсан юм. “Бүргэдийн баяр”-т оролцон 80 гаруй эрчүүдийг ардаа орхиж “Алтан бүргэд” ын эзэн болсон тэрээр BBC- ын зурагчины анхаарлыг ихэд татжээ. Гар дээрээ бүргэдээ суулгасан бяцхан охины зургийг нийтэд дэлгэсэнээр түүний гайхалтай ертөнцийг дэлхий даяар сонирхож эхэлсэн юм.
296043f65e193046big
13 -хан настай атлаа – 40 хэмийн хүйтэнд уул толгодын оргил дээр гарч, нас бие гүйцсэн бүргэдийг гар дээрээ суулган, ан гөрөө хийдэг онцгой охины тухай  “The Eagle Huntress” хэмээх баримтад кино нийтийн хүртээл болсон билээ. Ийнхүү дэлхийн анхаарлыг татсан бүргэдчин охин энэ удаад 2016 оны “Эрэлхэг эмэгтэйчүүд” – ын нэгээр шалгарсан байна.
bfbce0a291e8ca5bbig-1
19eac302fed32f48big
150e6b902f96444cbig
c7499c6c8237c6abbig
73da0cf0f35aa45abig
650351ade548dd62big
c03a39db78bc3645big
emegteichuud.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …