Хог хаягдлаас эрчим хүч гаргах боломжийг судлана

dsc_8460-546x300-mm

Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр БНСУ-ын Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч И.Жунвонтой  байгаль орчны мэдээлэл болон технологийн солилцооны хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, булах, шатаах, чиглэлээр хоёр тал мэдээлэл солилцон хамтран ажиллах юм.

Энэ үеэр Пусан хотын төлөөлөгчид  “Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргах боломж бий эсэхийг судлана. Судалгаанд үндэслэн үйлдвэр барих боломжтой эсэхийг эргэн танилцуулах болно” гэсэн.

dsc_8449-1024x630mmmmmmmmmmmm

Хотын Ерөнхий менежер ”Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьж эрчим хүч гаргавал Нарангийн энгэрийн ойролцоох гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, иргэдийг орон сууцжуулж  цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэнэ.Энэ чиглэлээр хийгдэх судалгаанд шаардагдах холбогдох мэдээллийг өгч хамтран ажиллах болно” гэв.

bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …