Эрэн сурвалжилж байсан гурав дахь сэжигтэнг баривчилжээ

tttttttttttttttttttttttt

Ноцтой дээрмийн хэрэгт холбоотой гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө үлдсэн нэг гэмт этгээдгийг цагдаа нар олж баривчилсан байна.
Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ.
Харин алдагдсан мөнгөний хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоох аж. Өмнө нь18-нд түүний хамсаатан болох  С.Галбадрахыг Булган аймгаас баривчилсан бол 19-ний өдөр Н.Билэгбаатарыг нийслэлээс баривчилсан байна. Ийнхүү эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг баривчилснаар Эрүүгийн хуулийн147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэллээ.
bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …