Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

08.30 цагт: Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр зохион байгуулж байгаа НҮБ-ын жишиг хуралдааныг хаалт “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 99028994

ТӨРИЙН ОРДОН

10.00 цагт: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх уулзалт болно. /Жич: “В” танхимд/

МҮЭ-ИЙН ХОЛБОО

10.00 цагт: “Гэр бүоийн хүчирхийлэл-Ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө” цахим судалгааг хийх ажилтнуудад зориулсан сургалт эхэлнэ. Энэ судалгааг Олон улсын ҮЭ-ийн холбоо-Ази номхон далайн байгууллага, МҮЭХ-ны хамтын ажиллагааны хүрээнд хийхээр бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм. Утас: 99027019

ДЭРЭН КОМПАНИ

10.00 цагт: Арваннэгдүгээр сарын 02-оос 06-ны хооронд болох “Дэрэн Кап-2016” Олон Улсын футзалын тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Байршил: Мишээл экспогийн баруун талд. Утас: 99090271, 88118686

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 325044, 99931267

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: “АТГ улс төрийн нөлөөлөөр шударга бус ажиллаж байна” гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт: “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

12.00 цагт: МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тоглолтынхоо удахгүй хийх тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Хурал тус төвийн Шинжлэх ухааны академийн хурлын зааланд болно. Хуралд МУГЖ Б.Сарантуяа, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, UBS телевизийн захирал УГЗ Л.Балхжав, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг, “On and off’продакшнын захирал, УГЗ С.Ононбат нар оролцоно. Утас: 99104180

“КЕМПИНСКИ” ЗОЧИД БУУДАЛ

ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурал болно. Хуралд Монгол Улс, Япон, Тайланд, Малайз, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, Шинэ Зеланд, Папау-Шинэ Гвиней, Вьетнам, Мьянмар, ХБНГУ, Филиппин зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцоно. Утас: 70105652

bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …